"Дэлхийн бяцхан мисс-2019” титмийн эзэн боллоо.
Гансүхийн Сарангоо нь Баянгол дүүргийн 98-р цэцэрлэгт явдаг.
“Дэлхийн бяцхан мисс-2019” тэмцээн Гүрж улсын Тбилиси хотноо боллоо. Тус тэмцээнд 40 гаруй орны бяцхан миссүүд эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд Монгол Улсаа төлөөлөн оролцсон таван настай Гансүхийн Сарангоо охин “Best Princess of the World-2019” тэмцээний Тэргүүн дээд “Little Star of the World”шагналыг хүртэж, “Дэлхийн бяцхан мисс-2019” титмийн эзэн боллоо.
“Little Star of the World” шагналын эзнээр тодорсон Гансүхийн Сарангоо нь Баянгол дүүргийн 98-р цэцэрлэгт явдаг. Тус тэмцээний авьяас төрөлд Орчин үеийн бүжгээр оролцсон нь шүүгчдээс өндөр үнэлгээ авсан байна.
Үзсэн: 1082
Tweet