Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Сайн дурын ажилтнуудын ажиллах орчин нөхцөлтэй танилцана


Densmaa 2019-04-23 11:04

Монгол дахь Энх тайвны корпусын орон нутаг хариуцсан захирал хатагтай Ким Мансарэй, баруун бүс хариуцсан менежерүүдийн хамт Увс аймагт ажиллаж байна.

        Увс аймгийн ЗДТГ-ын зүгээс тавьсан хүсэлтийн дагуу Монгол дахь Энх тайвны корпусын орон нутаг хариуцсан захирал хатагтай Ким Мансарэй, баруун бүс хариуцсан менежерүүдийн хамт Увс аймагт ажиллаж байна. Тэд тус аймагт ажиллаж буй сайн дурын ажилтнуудын ажиллах орчин нөхцөлтэй танилцах аж. Аймгийн Засаг дарга Д.Батсайхан Энх тайвны корпусын орон нутаг хариуцсан захирал хатагтай Ким Мансарэйг хүлээн авч уулзан алс хязгаарын аймаг, сумын сургуулиудад сайн дурын ажилтнуудаа илгээн ажиллуулж, орон нутгийн нийгмийн хөгжилд, түүний дотор боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Мөн багш, сурагчдын англи хэлний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцолж, талархал илэрхийлэн цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа хэлсэн юм. Хатагтай Ким Мансарэй  Увс аймагт ажиллаж буй АНУ-ын сайн дурын мэргэжилтнүүдийг орон нутгийн удирдлагууд ихээхэн дэмждэг төдийгүй, аймгийн ард иргэд, ажлын хамт олон бүх талаар тусалж байгааг дуулгасан юм. Тэрбээр цаашид Увс аймагт "Англи хэлний боловсрол болон орон нутгийн хөгжил хөтөлбөр"-ийн хүрээнд хоёр ба түүнээс дээш мэргэжилтэн илгээн ажиллуулах боломжтой гэдгээ илэрхийллээ.

Үзсэн: 1165

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна