Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Дэлхийд хамгийн өндөр үзүүлэлтийн нэг


Densmaa 2019-04-11 11:04

Монгол Улс боловсролын салбарын төсвийн дөрөвний нэгээс илүүг сургуулийн өмнөх боловсролд хуваарилдаг

     “Монгол Улс боловсролын салбарын төсвийн дөрөвний нэгээс илүүг сургуулийн өмнөх боловсролд хуваарилдаг нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлтийн нэг юм” хэмээн НҮБ-ын Хүүхдийн Сан өнөөдөр гаргасан шинэ тайландаа дурдсан байна. Үүний ачаар Монгол Улс өнгөрсөн 10 жилийн хугацаанд сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлжээ. Хүн амын нягтрал сийрэг, нийт иргэдийн багагүй  хувь нь нүүдэллэн амьдардаг Монгол Улсын сургуулийн өмнөх насны хүүхдийн 86-аас дээш хувь нь бага насны  боловсролын үйлчилгээнд  хамрагдаж байгаа нь дэлхийн дундаж үзүүлэлт болох 50 хувь, мөн Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн 80 хувьтай харьцуулахад харьцангуй их байгааг тус тайланд онцлов.

Үзсэн: 1015

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна