Дэлхийн дээд амжилтуудыг шинэчиллээ
Нийт 39 олон улсын цолтой тамирчдыг төрүүлж, 871 медаль, 76 цом хүртэн, дэлхийн 30 дээд амжилт, Геннисийн гурван дээд амжилтыг эзэмшиж улс орныхоо нэрийг дэлхий дахинд өндөрт өргөж явна
УБ хотноо Ой тогтоолын улсын аварга шалгаруулах оюуны спортын тэмцээнийг ес дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээнд Олон улсын мастер 9, Их мастер 3, Олон улсын их мастер 4 буюу нийт 16 Олон улсын цолтой тамирчид оролцсон бөгөөд Геннесийн дээд амжилт эзэмшдэг эгч дүү ихэр тамирчид тэргүүтэй 108 тамирчин оролцов. Насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж буй Ой тогтоолтын дэлхийн аварга, ОУИМ Н.Мөнхшүр 5 минутад 1467 цифр тогтоон алдаагүй санасан бол өсвөр насны ангилалд өрсөлдөж буй Өсвөрийн дэлхийн аварга, ОУИМ Э.Лхагвадулам 1272 цифр, бага насны ангилалд өрсөлдсөн Дэлхийн аваргын алтан медальт Ш.Наранбат 804 цифр тус тус тогтоож алдаагүй санаснаар дэлхийн дээд амжилтуудыг шинэчиллээ. Монгол Улсын тамирчид ой тогтоолтын спортоор дэлхийд тэргүүлдэг. Монголын оюун ухааны академи 2010 онд байгуулагдснаас хойш өөрсдийн бэлтгэсэн баг тамирчидаараа олон улсын чанартай тэмцээнд удаа дараалан оролцож, нийт 39 олон улсын цолтой тамирчдыг төрүүлж, 871 медаль, 76 цом хүртэн, дэлхийн 30 дээд амжилт, Геннисийн гурван дээд амжилтыг эзэмшиж улс орныхоо нэрийг дэлхий дахинд өндөрт өргөж явна.
Үзсэн: 1652
Tweet