Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Дэвид Уиллиам Спрулийг хүлээн авч уулзлаа


Densmaa 2019-04-02 12:04

Харилцаа, хамтын ажиллагааг “Стратегийн түншлэл”-ээс “Иж бүрэн түншлэл”-д хүргэх зорилттой байна

     Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Дэвид Уиллиам  Спрулийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Манай хоёр орны хооронд найрсаг дотно харилцаа амжилттай хөгжиж байна. Цаашид харилцаа, хамтын ажиллагааг “Стратегийн түншлэл”-ээс “Иж бүрэн түншлэл”-д хүргэх зорилттой байна. Монгол Улсад ардчилал, сайн засаглал, хүний эрх, иргэний нийгмийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэгт Та бүхэнд талархаж байдаг” хэмээн тэмдэглэсэн юм. Ноён Элчин сайд Дэвид Спрул УИХ-аас байгуулсан Оюутолгойн ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын багийн дүгнэлтийн талаар тодруулав. Түүнчлэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хуулийн дагуу тэдний эрх ашгийг хамгаалах, бэрхшээлийг хөнгөвчлөх, ойлголцон зөвшилцөх талаар парламентын тэргүүний хувьд анхаарал хандуулж ажиллахыг хүслээ. Талууд УИХ-ын ээлжит болон ээлжит бус чуулганаас баталсан хууль тогтоомж болон нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар санал солилцов.

Үзсэн: 954

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (100)