Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Гуанжоу хотын хуваарьт тогтмол нислэгийн анхны замаа өчигдөр нээлээ.


Densmaa 2019-04-01 12:04

Сүүлийн үед манай улсын иргэд “Canton Fair” үйлдвэр худалдааны үзэсгэлэнд оролцохоор Гуанжоу хот уруу ихээр зорчдог болсон.

    Монгол Улсын Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК Азийн чиглэлд зах зээлээ тэлэх, нислэгийн сүлжээгээ өргөжүүлэх зорилгоор Гуанжоу хотын хуваарьт тогтмол нислэгийн анхны замаа өчигдөр нээлээ. Зорчигчдоо зорьсон газарт нь аюулгүй найдвартай хүргэхээр Агаарын хөлгийн дарга Б.Амарсанаа, Ч.Гэрэлт-Од тэргүүтэй нисэх бүрэлдэхүүн 22:40 цагт Чингис хаан олон улсын нисэх буудлаас Гуанжоу хотыг чиглэн хөөрөв. МИАТ компанийн захирал Д.Баттөр, Гуанжоу нь БНХАУ-ын дөрөв дэх том хот. Сүүлийн үед манай улсын иргэд “Canton Fair” үйлдвэр худалдааны үзэсгэлэнд оролцохоор Гуанжоу хот уруу ихээр зорчдог болсон. Тэгвэл өнгөрсөн 2018 онд БНХАУ-ын 1,4 сая иргэн Google хайлтын программаар Монгол Улсад хэрхэн аялах тухай мэдээлэл хайж үзжээ. Энэ тоо Хятадын улсын зах зээлд амжилттай ажиллах боломж байгааг харуулж байна.

Үзсэн: 1199

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (100)