Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Япон эмнэлэг Монголд


Densmaa 2019-03-28 10:03

Эмнэлгийн барилгын ажлыг Япон улсын буцалтгүй тусламжаар 2016 оны гуравдугаар сараас эхлүүлж, дуусах шатандаа ороод байна.

    Япон улсын эрүүл мэндийн салбарын үйлчилгээг Монголд үзүүлэх эмнэлэг үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болжээ. Бүх иргэнд нарийн мэргэжлийн, гуравдугаар шатлалын үйлчилгээг үзүүлнэ. Энэ бол Монгол-Японы хамтран байгуулж буй АШУҮИС-ийн сургалтын эмнэлэг. Эмнэлгийн барилгын ажлыг Япон улсын буцалтгүй тусламжаар 2016 оны гуравдугаар сараас эхлүүлж, дуусах шатандаа ороод байна. Амбулатори, сургалтын хэсэг, хэвтэн эмчлүүлэх тасаг гэсэн гурван чиглэлээр ажиллах тус эмнэлэг нийт 104 ортой. Эмнэлгийн барилгыг улсын комисс хүлээж авснаар тасгуудаа ээлж дараалан ашиглалтад оруулах аж. Тухайлбал, ирэх зургаадугаар сараас амбулторийн үйлчилгээгээ нээх бол наймдугаар сараас хэвтэн эмчлүүлэх тасгаа ажиллуулж эхэлнэ. Ингэж үе шаттай ажиллаж эхлэх эмнэлэг энэ оны 12 дугаар сараас бүрэн хүчин чадлаараа ажиллана гэдгийг АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон хэлж байна.

Үзсэн: 1202

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна