Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр"


Densmaa 2019-03-28 10:03

“Өвсний үндэс” хөтөлбөрийг Монгол Улсад 1990 онд анх хэрэгжүүлж эхэлснээс хойш одоог хүртэл 542 төсөл хэрэгжүүлжээ.

    Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр"-ийн хүрээнд Баян-Өлгий, Увс, Завхан, Дорноговь аймагт нийт  310 мянган ам.долларын  өртөг бүхий төслийг хэрэгжүүлэхээр боллоо.  Энэ тухай Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока “Өвсний үндэс” төслийн хүрээнд, Монголын бүх нутгаар явж үзлээ. Ингэхдээ орон нутгийн сургууль, эмнэлгийн нөхцөл байдлыг харсан. Төсөл хэрэгжихээс өмнө ямар байсан, хэрэгжсэний дараа ямар болсныг мэдэхийн зэрэгцээ ард иргэдийн амьдрал, аж байдлыг ойлгож, тухайн орон нутгийн хэрэгцээ шаардлагыг таньж мэдсэний үндсэн дээр төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. Эрүүл мэнд, боловсролын салбар бол ард иргэдэд хамгийн ойр байдаг онцлогтой. Цаашид зөвхөн энэ хоёр салбараар зогсохгүй тухайн орон нутаг, ард иргэдийн шаардлагад нийцүүлэн ажиллах болно” гэв. “Өвсний үндэс” хөтөлбөрийг Монгол Улсад 1990 онд анх хэрэгжүүлж эхэлснээс хойш одоог хүртэл 542 төсөл хэрэгжүүлжээ. Тухайн орон нутгийн ард иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хэрэгжүүлдэг уг төслийн үр ашгийг иргэд шууд хүртэх давуу талтай бөгөөд Япон улсын дипломат төлөөлөгчийн газар санхүүгээр дэмжихэд голлох үүрэг гүйцэтгэдэг байна. 

Үзсэн: 961

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна