Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 63 дугаар чуулган


Densmaa 2019-03-21 11:03

Чуулганы Ерөнхий хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайдын Нийгмийн бодлогын зөвлөх Н.Хүрэлбаатар оролцож, үг хэлэв

    “Жендэрийн тэгш байдлыг хангах, охид эмэгтэйчүүдийг чадавхжуулахыг дэмжсэн нийгмийн хамгааллын тогтолцоо, төрийн үйлчилгээний хүртээмж, тогтвортой дэд бүтэц” сэдвийн дор НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 63 дугаар чуулган Нью-Йорк хотноо болж байна. Чуулганы Ерөнхий хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайдын Нийгмийн бодлогын зөвлөх Н.Хүрэлбаатар оролцож, үг хэлэв. Тэрбээр, "Монгол Улс Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ийг баталж, нийгмийн хөгжил дэвшилд жендэрийн эрх тэгш оролцоог хангах, нийгмийн баялгийн үр шимээс адил тэгш хүртэх таатай орчинг бүрдүүлэхийг зорьж байгаа. Монгол Улсын Засгийн газар 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ээр зарлаж, төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа нь энэ чуулганы сэдэв, зорилготой нийцэж байна. Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд, түүний дотор охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендэрийн тэгш байдлыг хангах тухай 5 дугаар зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор өнгөрсөн оны зургаадугаар сард “Тогтвортой хөгжлийн зорилт: Жендэр ба хөгжил” сэдэвт олон улсын бага хурлыг зохион байгуулж, “Улаанбаатарын тунхаглал” баталсан" гэлээ. Монгол Улс Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын гишүүнээр 2015 оноос хойш ажиллаж байгаа юм.

Үзсэн: 1094

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна