Япон Улсад суралцах 98 оюутан “БАТЛАМЖ” гардан авлаа
Батламж гардан авсан 98 оюутан бүгд инженерийн чиглэлээр 2-2,5 жил суралцаж төгсөөд эх орондоо эргэн ирж мэргэжлээрээ 5 жил ажиллах болзолтойгоор Япон Улсыг зорьж байгаа юм
“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн санхүүжилтээр Япон Улсад суралцах 98 оюутан “БАТЛАМЖ” гардан авлаа. Үүнээс Коосэнд 30, Бакалаврын хамтарсан хөлбөрөөр 52, Магистр, Докторт 16 оюутан тус тус суралцах бөгөөд оюутнууд энэ сарын сүүлээр Япон Улсыг зорино. Батламж гардан авсан 98 оюутан бүгд инженерийн чиглэлээр 2-2,5 жил суралцаж төгсөөд эх орондоо эргэн ирж мэргэжлээрээ 5 жил ажиллах болзолтойгоор Япон Улсыг зорьж байгаа юм. Боловсролын салбарт анх удаа инженерчлэлийн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэж байгаа тус төсөлд Монгол талаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Япон талаас ЖАЙКА олон улсын байгууллага, Японы их, дээд сургуулиудын консорциум, Коосэн нийгэмлэг, Хамтарсан судалгаанд оролцох 40 гаруй их сургуулиуд хамтран ажилладаг.
Үзсэн: 1040
Tweet