ОХУ-д чансаагаараа тэргүүлдэг 36 их, дээд сургуулийн талаарх мэдээлэл
ОХУ-ын Засгийн газрын төсвийн хөрөнгөөр, үнэ төлбөргүй сургах 15 мянган хуваарь гаргадгаас Монголд 500 хуваарь ирсэн
УБ хотноо Оросын шинжлэх ухаан, соёлын төвд ОХУ-д чансаагаараа тэргүүлдэг 36 их, дээд сургуулийн талаарх мэдээллийг нэг дороос хүргэж байна. Энэ тухай Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгч Татьяна Будаева: ОХУ-ын Засгийн газрын төсвийн хөрөнгөөр, үнэ төлбөргүй сургах 15 мянган хуваарь гаргадгаас Монголд 500 хуваарь ирсэн. ОХУ, ЗХУ-д сургууль төгссөн 60 мянга гаруй хүн Монгол Улсад өнөөдөр ажиллаж байна. ОХУ, Монгол Улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагаа өргөжиж байгаа нь Монголд хуваарилж байгаа хуваарийн тооноос харагдана. ОХУ-д эзэмшсэн чанартай боловсролын ачаар Монголын төгсөгчид эх орондоо мэргэжлээрээ ажиллаж, амьдарч байгааг тэмдэглэх нь зүйтэй” гэлээ.
Үзсэн: 1051
Tweet