Бүгд Найрамдах Беларусь Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзан хоёр талын харилцааны асуудлаар санал солилцлоо.
Өнгөрсөн жил Монгол, Беларусийн харилцаанд түлхэц үзүүлсэн олон арга хэмжээ хэрэгжсэнийг уулзалтын эхэнд талууд тэмдэглээд бүс нутаг хооронд хамтын ажиллагааг дэмжих, энэ хүрээнд бизнес эрхлэгчдийг хил гаалиар нэвтрэх нөхцлийг илүү хялбаршуулах, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт амжилттай хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа дурдлаа. Цаашид Беларусь Улсаас Монгол Улсад нийлүүлж байгаа тоног, төхөөрөмж, бараа бүтээгдэхүүний төрлийг өргөжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхолтой байгаагаа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар онцолж байлаа. Элчин сайд С.Чепурной хоёр талын дээд, өндөр хэмжээний айлчлал, уулзалт тогтмолжиж байгааг уулзалтын үеэр мөн тэмдэглэсэн байна.
Үзсэн: 1158
Tweet