Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Хүүхэд хэрэглэгч”


Densmaa 2019-03-04 11:03

Монгол Улс жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг “Хүүхэд хэрэглэгч” өдөр болгон тэмдэглэх болсон

     Монгол Улс жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг “Хүүхэд хэрэглэгч” өдөр болгон тэмдэглэх болсон. Энэ өдрийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага хүүхдэд нийлүүлж буй бараа, ажил, үйлчилгээг чанартай болгох, хүүхдийг аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэдний мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх ажлыг өрнүүлдэг. Монгол Улсад нийт хүн амын нэг хувийг 18 хүртэлх насны хүүхэд багачууд эзэлж байна. Тиймээс хүүхдийн эрхийг хамгаалах тэднийг хэрэглээний зөв дадалд сургах, хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, мэдлэх олгох ажлыг энэ сарын 1-15-ны өдөр зохион байгуулж буйгаараа онцлогтой. Хүүхдийн хоол хүнс, хувцас, цүнх хэрэглэлээс эхлээд хэрэглэгчийн шаардлага хангаж байгаа эсэхэд олны анхаарлыг хандуулахаас гадна хүүхдэд хориотой хүнс сурталчлах, буруу үлгэр дуурайлал үзүүлэх аливаа нэвтрүүлэг, сурталчилгааг 21:00 цагаас өмнө гаргахыг хориглох, сургууль цэцэрлэгийн орчны стандартыг батлуулж мөрдүүлэх зэрэг чиглэлээр тодорхой ажил төлөвлөжээ.

 

Үзсэн: 3400

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (6)