Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Энэ онд хүмүүнлэгийн салбарт олон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөв


Densmaa 2019-03-01 11:03

хүмүүнлэгийн хамтын ажиллагааны чиглэлээр 20 гаруй, орон нутгийн харилцааны талаар 20 гаруй ажил хийхээр төлөвлөжээ

      Монгол, Хятадын Хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн хоёрдугаар хуралдаан БНХАУ-ын Бээжин хотноо болж, энэ онд хүмүүнлэгийн салбарт олон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэв. Тухайлбал, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны чиглэлээр 20 гаруй, орон нутгийн харилцааны талаар 20 гаруй ажил хийхээр төлөвлөжээ. 
БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх 1008 айлын орон сууцны төслийг нээх ёслолын тухай, Тосонцэнгэл-Улиастайн чиглэлийн 67 км замын төслийг эхлүүлэх, Шанхайн олон улсын импортлогчдын үзэсгэлэнгийн үеэр “Invest Mongolia“ хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт зохион байгуулах зэрэг манай саналыг БНХАУ-ын тал хүлээн авчээ. 

      Хоёр улсын төрийн тэргүүн нар өнгөрсөн онд хоёр удаа уулзсан байна. Удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д Төрийн айлчлал хийж, “Бүс ба Зам”-ын уулзалтад оролцоно. Мөн Монгол Улсын Гадаад харилцааны сайд айлчлах гэж байна. Цаашид бид хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцоог сайтар хэрэгжүүлж, харилцааг дахин шинэ шатанд гаргах шаардлагатай байгааг Хятадын тал онцоллоо.

Үзсэн: 1192

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна