Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

2019 оны Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн төлөвлөлт тооцоо гарсан


Densmaa 2019-02-26 12:02

Хөдөө орон нутагт ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах орчин нөхцлийг сайжруулах асуудал тулгамдаж байна

        БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломментай уулзлаа. Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Азийн хөгжлийн банкны тусламж дэмжлэгтэйгээр олон төсөл амжилттай хэрэгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд дараах гурван асуудлаар санал солилцлов. Хөдөө орон нутагт ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах орчин нөхцлийг сайжруулах асуудал тулгамдаж байна. Орон нутаг дахь сургуулиудын олонхи нь модон жорлонтой байна. Үүнийг  сайжруулахад АХБ-наас дэмжлэг үзүүлэх боломжтой эсэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх, жирийн хүүхэдтэй адил бага, дунд боловсрол олгох, тэдэнтэй ажиллах багш, сурган хүмүүжүүлэгч нарт мэдлэг дадлага олгоход чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

         Хатагтай Ёланда Ферандез Ломмен, 2019 оны Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн төлөвлөлт тооцоо гарсан. Таны тавьж буй асуудлуудыг хэрэгжиж байгаа бусад төсөл хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэн дэмжлэг үзүүлэх боломжтой гэж үзэж байна. Энэ талаар Азийн хөгжлийн банкны удирдлагуудад танилцуулж нааштайгаар шийдвэрлэхийг хичээх болно” гэлээ.

Үзсэн: 899

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна