Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Увсын чацарганыг газар зүйн заалттай бүтээгдэхүүнээр бүртгэнэ


Densmaa 2019-02-22 11:02

Манайд Увсын чацаргана, Булганы айраг, Завханы улаан хальс сармис, Халх голын зөгийн бал зэрэг ХАА-н онцлог бүтээгдэхүүн бий.

   УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр, ноён Элчин сайд Филипп Мэрлин, Увсын чацарганыг Монгол Улсын газар зүйн заалттай бүтээгдэхүүнд бүртгүүлэхэд хамтарч ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв. Мөн тус улсаас Монголд өндөр ашиг шимтэй үхэр экспортлоход гарч буй хориг саадыг арилгахад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна гэв. Тэрээр, “ХАА-г хөгжүүлэх зорилготой Францын хүнсний тусламжийн сангийн бичил зээлийн төслийн ажлыг үнэлж, дүгнэх, төслийн техникийн хороог ойрын хугацаанд яаралтай хуралдуулах зэрэг ажлыг хамтран зохион байгуулах хэрэгтэй байна” гэсэн тодорхой саналыг дэвшүүлсэн юм. Үүний хариуд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, "Манайд Увсын чацаргана, Булганы айраг, Завханы улаан хальс сармис, Халх голын зөгийн бал зэрэг ХАА-н онцлог бүтээгдэхүүн бий. Эдгээрийг газар зүйн заалттай бүтээгдэхүүнд бүртгүүлэн, олон улсын зах зээлд экспортлох хүрээнд хамтарч ажиллахдаа таатай байх болно" гэлээ. 

 

Үзсэн: 974

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна