"Аав, ээж хоёр минь" дууны хөшөө сүндэрлэлээ
Ардын уран зохиолч, СГЗ, Т.Галсангийн шүлэг, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын аялгуу "Аав ээж хоёр минь" дууны хөшөөний нээлт “Хуульчдын талбай”-д боллоо.
Ардын уран зохиолч, СГЗ, Т.Галсангийн шүлэг, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын аялгуу "Аав ээж хоёр минь" дууны хөшөөний нээлт “Хуульчдын талбай”-д боллоо. 1984 онд анх зохиогдож, ХХ зууны манлай дуурийн дуучин, Ардын жүжигчин Х.Уртнасан агсан олонд хүргэж байсан энэхүү дууг Монгол Улсын Гавьяат жүжигчин, Чингис хаан одонд дуучин Г.Ариунбаатар, Гавьяат жүжигчин Э.Амартүвшин зэрэг алдартан энэхүү бүтээлээр Монгол Улс төдийгүй, дэлхийн тайзнаас олны сонорыг мялаасан байдаг.
Үзсэн: 1611
Tweet