Манай улс АНУ-тай улстай дипломат харилцаа тогтоосны 32 жилийн ой энэ онд тохиож байна.
ХОВД АЙМАГ БОЛОН КАЛИФОРНИ МУЖИЙН БОРРЕГО СПРИНГС ХОТ ХООРОНД ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦАА ТОГТООХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.
Манай улс АНУ-тай улстай дипломат харилцаа тогтоосны 32 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Ховд аймаг АНУ-ын Калифорни мужийн Боррего Спрингс хоттой түншлэлийн харилцаа тогтоож, хамтран ажиллах гэрээ байгуулаад байна. Ингэснээр Ховд аймаг гадаад харилцаагаа өргөжүүлж, хотууд хоорондоо боловсрол, соёл, аялал жуулчлал, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа явуулах боломж бүрдэж байна. Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, хамтын харилцааг бий болгоход гүн туслалцаа үзүүлсэн Монгол Улсаас Сан Франциско хотод суугаа ерөнхий консул Э.Галбадрал болон консулын газрын хамт олонд ховдчуудынхаа нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Үзсэн: 1318
Tweet