МҮХАҮТ-аас экспортын замын зураг эмхэтгэн гаргалаа
Бараа бүтээгдэхүүн экспортод гаргахад манай улсад 11, импортод 12 төрлийн бичиг баримт шаарддаг байна.
Европын холбооны Монголын худалдааг дэмжих төслийн дэмжлэгтэйгээр МҮХАҮТ-аас эрхлэн “Экспортын замын зураг” гарын авлагыг эмхэтгэн гаргажээ. Тус гарын авлагад ямааны ноолуур, хонины ноос, сүлжмэл ноолууран бүтээгдэхүүн, эсгий бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, боловсруулсан өлөн гэдэс, арьс шир, жимс жимсгэнэ, хушны самар, хивэг бууз, монгол эм, жамц давс зэрэг бүтээгдэхүүнийг экспортлох үйл явцын дараалал, бүрдүүлэх бичиг баримт, цаг хугацаа, зардлын диаграмм зэргийг дэлгэрэнгүй үзүүлсэн байна. Дэлхийн банкны 2019 оны судалгаагаар Монгол Улсын гадаад худалдааны бизнес эрхлэх үзүүлэлтээр дэлхийн 190 орноос 110 дүгээр байранд эрэмбэлэгджээ. Тухайлбал бараа бүтээгдэхүүн экспортод гаргахад манай улсад 11, импортод 12 төрлийн бичиг баримт шаарддаг байхад Зүүн Ази, Номхон далайн орнуудад 6-7, Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн орнуудад 4 баримт бүрдүүлж байна. Энэ бүх бэрхшээлийг даван туулахад экспортын үйл явцын дүн шинжилгээ, экспортын замын зурагтай байх нь бизнесийг хөнгөвчлөх арга хэрэгсэл болно хэмээн эдийн засагчид үзэж байна.
Үзсэн: 1192
Tweet
baagii
19 Nov 2019 01:06:57
hi emhtgel haanaas awch boloh we