БАРУУН АЙМГУУДААР ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРЧ БОЛЗОШГҮЙГ АНХААРУУЛАВ
Сар шинийн өдрүүдэд нийт нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, явган шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс урьдчилан мэдээлээд байна.
ХХААХҮ-ийн сайд, дэд сайд, газрын дарга нар орон нутагт ажиллаж мал аж ахуйн өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцаж байна. Энэ жил ихэнх нутгаар цас ороогүйн улмаас мал усгүйдэж, малчид малаа 3-5 км газар тууж худгаас услаж байна. Баруун бүсийн зарим аймагт цас ихтэй байгаагаас мал өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа юм. Сар шинийн өдрүүдэд нийт нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, явган шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс урьдчилан мэдээлээд байна.
Үзсэн: 1041
Tweet