Пүрэв, 5-р сар 1, 2025 01:50:50
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 30-04-2025
монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

Нохой жилийн шилдэг номуудыг шалгарууллаа


Densmaa 2019-01-30 10:01

Нохой жилийн шилдгийн шилдэг номоор Д.Урианхайн 10 боть шалгарлаа.

   Монголын Үндэсний номын санд "Нохой жилийн тэргүүн ном" шалгаруулсан хүндэтгэлийн ёслол болж, шилдгийн шилдэг номоор Д.Урианхайн 10 боть шалгарлаа. Энэ 10 ботид эрхэм зохиолчийн утга зохиолын 40 гаруй бүтээл дээжлэгджээ. Төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудоржийн "Шувууг сулла" ном нь түүний анхны үргэлжилсэн үгийн зохиолоос бүрдсэнээс гадна өгүүллэг, бичил өгүүллэг, эсээ, жүжиг нь багтсан өвөрмөц бүтээл болсноороо үнэлэгдсэн байна. Уг номд 40 орчим өгүүллэг, 80 гаруй эсээ, нэг жүжиг нь орсон аж. Орчуулгын бүтээлээс япон хэлний орчуулагч О.Жаргалсайханы "Хайрын ааш" шилмэл өгүүллэгийн ном шилдэгт орсон. О.Жаргалсайхан Японы орчин үеийн шилдэг төлөөлөгч Мүракими, Нацүмэ Сосоки нарын 20 гаруй томоохон бүтээлийг монголчилж, уншигчиддаа хүргэжээ.

 

Үзсэн: 1566

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: