Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын хошой аварга малчны шагналыг гардууллаа
2014 онд Улсын аварга малчин болж байсан бол ийнхүү таван жилийн дараа энэхүү амжилтаа бататган хошой аварга малчин болжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Тэгш багийн малчин Д.Баярсайханыд зочлон Монгол Улсын хошой аварга малчны шагналыг гардууллаа. Шагнал гардуулах үеэрээ Ерөнхий сайд, арав гаруй өрхийг малжуулж, тогтмол ажлын байраар хангаж, аймаг орон нутаг төдийгүй улс эх орныхоо эдийн засгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй шинэхэн хошой аварга малчинд тусгайлан талархал илэрхийлээд, Монгол Улсын гавъяат малчин болохыг ерөөлөө. Д.Баярсайхан нь Уулбаян сумаас таван жил дараалан тодорч буй улсын цолтой малчны нэг болж байна. Тэрээр 20 гаруй жил МАА-н салбарт ажиллаж байна. 2014 онд Улсын аварга малчин болж байсан бол ийнхүү таван жилийн дараа энэхүү амжилтаа бататган хошой аварга малчин болжээ.
Үзсэн: 1256
Tweet