Монгол Улс авлигын индексээрээ 10 байр урагшлав
Монгол Улс 37 оноо авч, 93 дугаар байрт орсон тухай танилцууллаа.
Монгол Улс 2018 оны авлигын индексийн судалгаагаар 37 оноо авч, 93 дугаар байрт орсон тухай танилцууллаа. Энэ нь 10 байраар урагшилсан үзүүлэлт юм. “Транспэрэнси Интернейшнл” байгууллагаас жил бүр гаргадаг "Авлигын индекс" судалгаанд нийт 180 орныг хамруулж, 100 хүртэлх оноогоор дүгнэдэг бөгөөд “100” оноо авбал авлигагүй гэж үздэг байна. Монгол Улсын хувьд, авлигын 2017 онд 36 оноотой байсан. Харин өнгөрсөн жил 2017 оны оноогоо ахиулснаар 103 дугаар байрнаас 93 хүртэл дэвшсэн байна. Үүнд Монгол Улсын зээлжих зэрэглэл өсөж, ОВУС-гийн хөтөлбөрийн үр дүнд банк санхүүгийн салбарт засаглал сайжирсан нь эергээр нөлөөлжээ.
Үзсэн: 1231
Tweet