Мисс А.Дэлгэрцэцэг “Хүүхэд хамгааллын элч” боллоо
А.Дэлгэрцэцэг: Хүүхэд хамгааллын элч болно гэдэг том хариуцлага.
“Зөв гэр бүл, Зөв нийгэм” уриан дор зөв хандлага, зөв үлгэрлэлийг бий болгох зорилго бүхий тэмцээний ялагч дөрвөн хүүхдийн ээж А.Дэлгэрцэцэг 2019 оны гуравдугаар сард БНХАУ-д зохион байгуулах “Mrs International World” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор боллоо. Монгол Улсаа төлөөлөн Олон улсын тэмцээнд оролцох гэж байгаа А.Дэлгэрцэцэгийг БСШУСЯ-наас “Боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын элч”-ээр батламжлав. Тэрээр “Хүүхэд хамгааллын элч болон дуу хоолойгоо хүргэнэ гэдэг маш чухал. Олон нийтийн анхаарлыг хүүхэд хамгааллын асуудалд татах, уриалан манлайлах, бодит ажил өрнүүлэхэд идэвхтэй хамтран ажиллана” гэлээ.
Үзсэн: 929
Tweet