Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

95 ОРНЫ 4.5 МЯНГАН ГАДААДЫН ИРГЭН ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА


Densmaa 2019-01-21 12:01

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан гадаад ажилчдын тоог 50 хувь бууруулах зорилтыг 2020 он гэхэд бүрэн хэрэгжүүлэх боломж бүрдэхээр болсон.

   Манай улсад 95 орны 4.5 мянган гадаадын иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна. Өмнөх оноос манай улсад хөдөлмөр эрхэлж буй Австрали, Филиппин, БНСВУ, Англи улсын иргэдийн тоо нэмэгджээ. Гэрээгээр ажиллаж буй гадаадын иргэд уул уурхай, олборлолт, боловсрол, машин, мотоциклийн засвар үйлчилгээ, барилга болон бусад салбарт ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “ Монгол залуусаа сургаж дадлагажуулан ажлын байраар хангаж, гадаадаас авдаг ажиллагчдын тоог 50-иас дээш хувиар бууруулна” хэмээн заасны дагуу 2018 онд гадаад ажилчдын тоог 30 хувь бууруулах зорилтыг хэрэгжүүлснээр гадаад ажилчдын тоо энэ онд 2016 онтой харьцуулахад 42 хувь, 2017 онтой харьцуулахад 20 хувиар буурсан юм. Холбогдох яамнаас Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудаар бэлтгэж байгаа мэргэжлүүдээр гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авахыг бууруулах бодлого баримталж, салбарын ажиллах хүчийг дэмжихээ илэрхийлээд буй.

Үзсэн: 1172

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна