САЙД Д.ЦОГТБААТАР “РАЙСИНА ДИАЛОГ 2019” ОЛОН УЛСЫН ХУРАЛД ОРОЛЦОВ
Олон улсын хурлын нээлтийн үеэр, Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжиллаа.
БНЭУ-ын Гадаад хэргийн яам, ”Ажиглалт Судалгааны Сан” судалгааны байгууллага хамтран “Райсина Диалог -2019” олон улсын хурлыг Шинэ Дели хотноо дөрөвдэх удаа зохион байгуулав. Олон улсад нэр хүндтэй энэхүү хуралд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцлоо. Тэрээр “Райсина Диалог 2019” олон улсын хурлын нээлтийн үеэр, Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжлан, 2015 оны тавдугаар сард Монгол Улсад түүний хийсэн төрийн айлчлал хоёр орны харилцаанд түүхэн үйл явдал болсныг тэмдэглэв. Мөн Монгол Улсад газрын тосны үйлдвэр барьж байгуулахаар ажиллаж байгаа “Инженерс Индиа Лимитэд” компанийн удирдлагатай уулзаж, Монгол, Энэтхэгийн уламжлалт найрсаг харилцаа, Стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны талаар болон олон талт хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар ярилцав. Гадаад харилцааны сайд нар манай хоёр орны өндөр түвшний яриа хэлэлцээний давтамж сүүлийн жилүүдэд өсч байгааг тэмдэглээд улс төр, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын болон бусад салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид тавих зорилтуудын талаар санал солилцож нарны эрчим хүч, ухаалаг технологийг барилгын салбарт ашиглах туршилтын төслийг хэрэгжүүлэх талаар ярьж тохиров.
Үзсэн: 1603
Tweet