Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Баяд уртын дуу


Densmaa 2019-01-08 01:01

Баядууд бол эрт цагт түүхийн тавцан дээр гарч ирсэн, холын сурвалжтай монголын томоохон аймгийн нэг.

   Монгол Улсын олон угсаатны нэг нь баядууд юм. Тэд Увс аймгийн Зүүн-Говь, Тэс, Хягас болон Наранбулаг сумын зүүн талаар суурьшин амьдарч байна. Баядууд бол эрт цагт түүхийн тавцан дээр гарч ирсэн, холын сурвалжтай монголын томоохон аймгийн нэг. Хүннү улсын Модун-шаньюй хаан манай эриний өмнөх III-р зууны үед Баян уул хэмээх газраар нутаглаж байсан Баян гэх аймгийн байлдаж эрхшээлдээ оруулсан тухай эртний судар бичигт өгүүлжээ. Бид нэвтрүүлэгтээ уртын дуу судлаач, уртын дуучин Мягмарсүрэнгийн Дорждагвыг урилаа.

   М.Дорждагва: Манай нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн бол 2011-2015 он хүртлэх хугацаанд баядын уртын дууг тандан судалсан. Судалгааны материал цуглуулсан. Яагаад гэхлээр баядууд Увс аймгийн Зүүн-Говь, Тэс, Хяргас, Малчин, Баруунтуруун зэрэг сумдад бий. Мөн Булган аймгийн Бүрхэгхангай сум, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хот орчимд тархан сууж байна. Баядын уртын дуу бол дөрвөд, урианхай уртын дуутай харьцуулахад арай хөгжингүй хэлбэртэй. Яагаад гэхээр нэг талаасаа зах залгаа халхчуудтай дууны харилцан нөлөөлөлд нэлээн орсон байдаг.

                                                - “Аян зүйтэй нутаг” -Баяд дуу-

Баядын зан үйлд уртын дууных нь эзлэх байр суурь тод юм. Тухайлбал Хяргас сум орчимд гэр бүрэх, хөшиг тайлах, хүүхдийн сэвлэг үргээх зэрэг зан үйл зонхилж дээхэн үед настайчууд нь найрын эхэнд “Асар цагаан дугана” гэдэг шашны холбогдолтой дууг дуулдаг байжээ. Энэ дуунд

Асар цагаан дугана нь

Алтан сайхан ганжиртай

Асгарсан олон шавь нартаа

Даншиг мандлаа өргөнө

Бааг харгайн тэнд

Баядын дугана сүндэрлэнэ

Багшийн олон шавь нар

Даншиг мандлаа өргөн

Гай зэтгэрийг арилгаж

Гачин ламын сахиус ... хэмээн дуулдаг тухай Увс аймгийн Зүүн -Говь сумын өндөр настан Лхамсүрэнгийн Төмөр ярьсан байна. Тэрээр цааш ярихдаа: Баядын хоёр сүм байсан. Дижээлэнгийн хүрээ гэж  одоогийн Хяргас сумын нутагт байж байгаад нүүсэн.  “Бааг харгай” гэдэг нь хар модыг хэлж байгаа юм. Бөөн хар мод гэсэн утгатай, тэнд баядын сүм бий гэж зааж байгаа юм. ”Дүнс насмаа” гэдэг нь хамрын тамхиа хэлж байгаа юм. Одоо та бүхэнд өндөр настан Төмөрийн дуулсан “Нарийн баахан хээр” дууг өргөн барья.

  • “Нарийн баахан хээр”-

Энэ дууг баядууд гэр бүрэх ёслол дээр дуулдаг. Баядын зан үйл дуутайгаа хэрхэн холбоотой байдаг талаар уртын дуу судлаач Дорждагва ингэж ярилаа. 

   М.Дорждагва: Баядууд бол зан үйлээр арвин. Баядын дууг зан үйлгүйгээр төсөөлөхийн арга байхгүй. Мөн цээрийн дуу бий. Тэр цээрийн дуу нь голдуу сайн сайхны билэгдэлд дуулахад зохимжгүй. Хүмүүний сэтгэлийн шунал тачаал зэрэгтээ холбоотой ч юм уу? эсвэл хагацал зовлонтой ч холбоотой юм уу? иймэрхүү дууг жаахан цээрлэдэг. Ер нь монголчууд ийм агуулга гаралтай дууг цээрлээд байгаа ш дээ.  Тийм учраас цээрийн дуу нь өөрөө жаахан мартагдаг тал руугаа болсон байдаг. Баядууд бол хөшиг тайлах зан үйл гэж нэлээн том зан үйл хийнэ.  Энэ зан үйл бол найрлана. Тус тусдаа дуутай. Мөн гэр дээвэрлэх ёс ч гэдэг юм уу янз бүрийн зан үйл байна. Бүгд дуутай. Зан үйлийн уртын дууны урын санд хүндэтгэлийн шинжтэй гүн ухааны өнгө аястай ийм дуу ихэвчлэн бий.

Та бүхэн шинэ гэр барихад дуулдаг ”Сэтэрт баахан шарга” дууг Зүүнговь сумын ардын авьяастан Сумангийн Тая гэдэг хүний дуулснаар сонсож байна. Баядуудын найрын бас нэгэн дэг бол нэг дуу дуулж өндөрлөөд дараагийн дуу эхлэхийн өмнө “жаа найрлан жаргая” гэх мэт үгтэй түрлэг дуулдаг дэг тогтсон байдаг. Хяргас сумынхан ”Гурванлаа чигтэй хээр” дууг хурим найранд дуулахад цээрлэдэг бол Зүүн Говь суманд “Гэр давируулах ёс” үйлдэх явцад “Харгай дүнгийн алим”, ”Эрх зээр морин” дуунуудыг сайн сайхныг билэгдэн дуулдаг гэж үздэг. Ер нь аль нэг угсаатны зан үйл, уртын дуу нь ерөнхийдөө угсаатны шинж төрхөө хадгалан байвч нутаг усаараа овог удмаараа өөр өөрийн ялгаатай баялаг олон төрөл зүйлтэй. Энэ мэтчилэн баяд эсвэл дөрвөд “Хөшиг тайлахдаа“ яг энэ л дууг дуулдаг гэж хатуу баримталбал хэтэрхий муйхар арга болно. Малчин, Тэс сумдын баядууд охиноо хүнд өгч явуулахдаа “Үрээ сайвар зээрд”, найрын эхэнд “Баян цагаан нутаг”, ”Хөвчийн өндөр мод” зэрэг дууг дуулдаг. Мөн “Сэтэрт баахан шарга”, “Хүдрийн хүзүүн хүрэн”, “Цагаан шаргал морь” зэрэг дуунууд хүнлэг энэрэнгүй сайн сайхныг билэгддэг тул аливаа найранд түгээмэл дуулагдсаар иржээ. Ингээд  баяд уртын дууны ая аялгууны онцлогийн талаар судлаач Дорждагвын яриаг сонсъё.

   М.Дорждагва: Баядын уртын дууны аялгуу хөгжлийн хувьд захчинтайгаа төстэй. Залуучууд бүр том хэмжээний болгоод дуулж болж байна. Дөрвөд урианхай дууны түгжээг нь гаргаад дуулахад хэцүү байдаг. Баяд дуу бол улам өргөн дэлгэр ч юм уу. Том хэмжээнд дуулагдах ийм боломжтойгоор өвлөгдсөн юм байна лээ. Аялгуу нь долгилсон гэгэлгэн ая баяд дуунд байдаг. Увсын элжигэн халхчуудын уртын дууны, шавшаа дууны бэсрэг жижиг дуунуудынх ая бас гэгэлзсэн дэгэлзсэн байна. Эдгээртэй нутаг залгаа хотгойдын гэгэлгэн дуу бас бий. Энэ бүс нутагт гэгэлзсэн дуу гэж өөрсдөө хэлдэг аялга, сэтгэлгээний хэв тогтоц бас байна. Нутаг нутгийн уртын дууг сонсоход бол тухайн нутаглаж байгаа нутаг нь уртын дууныхаа бүтцийг бий болгосон юм шиг тийм зураглалтай байгаа ш дээ. Өндөр уултай газар нутгийн ая аялгуу нь цавчим дээшээ, тал газар бол зэрэглээ шиг жирвэлзээд байдаг. Тал хээр уултай болохоор далайцтай өргөн том аятай ч байдаг.

/хөгжим/

Малчин сумын өндөр настан Пэрэнлэйн Нотоо баяд уртын дууныхаа тухай хуучлахдаа: Баяд дууны аялгуу бол энэ уул талтайгаа хүйн холбоотой. Баяд дууг ойлгохын тулд баядуудын амьдралд болон газар нутгийг ажиглах хэрэгтэй. Өвөрмөц аяар дуулж байгаа дуунуудын үгэнд сургаалын шинж бас бий.  Тухайлбал

Холын аянд явахад

Хомтой тэмээ нь түшиг

Холчиргон бага насанд

Аав ээж түшиг  ... энэ бол их сайхан үг гэлээ.  

Увс аймгийн Хяргас суманд суугаа 72 настай Батаа “Уртын дууны аялгуу нутаг нутагт ялгаатай. Харин дууны үг бол ерөнхийдөө ижил.Тэс, Малчин, Хяргас гурав бараг ижил шахуу аялдаг. Гэхдээ баг дотроо бас жаахан ялгаатай. Харин баяд, дөрвөд дууны үг нь ч ая нь өөр. Би Улаангомд байхдаа дөрвөдийн уртын дуу сурах гээд чадаагүй. Их сонин шүү. Жишээ нь “Үрээ сайвар хээр” дууг дөрвөдүүд голцуу дуулдаг”.  

                                                -“Үрээ сайвар хээр”-

“Үрээ сайвар хээр” дуу иймэрхүү аятай. Энэ дууг дөрвөдийн найранд очоод дуулахаар чи хэдийдээ ингэж сурсан юм гэж хэлдэг” гэж Батаа ярьж байв.

Баядууд уртын дуугаа хэрхэн уламжилж өвлөж байгаа талаар судлаачийн ярианаас үргэлжлүүлэн сонсъё.

   М. Дорждагва: Бид удаа дараа зөвлөмжүүд явуулсан. Залуучууд уртын дуугаа сурч байна. Сонирхож байна. Зөвхөн баяд төдийгүй бусад хүмүүс бас их сонирхдог болсон. Тайзан дээр дуулдаг уртын дуучид бас их сонирхож байна. Сурталчилгааны хэлбэрт оруулбал яадаг юм бол гэсэн маягтай. 2011 онд бидний уртын дууны судалгааг явуулж байхад баяд, дөрвөд дууны залгамж чанар маш эрсдэлтэй байсан. Энэ тухай сонин сэтгүүлд ч хэвлэсэн. Одоо залуучууд нь нэлээн сонирхож байна. Мөн мэргэжлийн дуучид хүртэл баяд дууны сайн сайхныг мэдэрч эхэлсэн сурах сонирхолтой. Энэ чиглэлээр орон нутгийн өвлөгчидөө алдаршуулах урамшуулах, хайрлах хамгаалах, залуучуудад зан үйлийнхээ дууг заах, заахдаа билэгдэл учир шалтгааныг нь заах, ямар сайн сайхныг нь билэгддэг юм. Цээрийн дуу нь  юу юуг цээрлэдэг юм гээд утгатай нь цуг өвлүүлэх нь чухал. Ганцхан дуу аваад үлдчихдэг. Ямар учиртайг нь мэдэхгүй. Ийм туршлага нутаг нутагт маш их. Нэг дуу байдаг. Жишээ нь “Шалзат баахан шарга” дууг Увс аймгийн нутагт дуулдаг. Тэр дууг хуриманд дуулдаг. Ах дүү хоёр  анд явж байгаад дүүгээ хороочихдог. Гэтэл ийм дууг найрын эхэнд дуулахаар билэгдлийн хувьд горьгүй шүү дээ. Тэхлээр дуунуудынхаа утга начрыг   сайн зааж өвлүүлэх  шаардлагатай юм байна лээ. 

                                                               -“Үүлэн мэт харагдагч”-

   Сая та бүхэн Хяргас сумын өндөр настан Лодонгийн Цэвээнжавын дуулсан “Үүлэн мэт харагдагч” дууг сонслоо. Цэвээнжав ярихдаа: Баяд уртын дуу бол долгилсон нуглаа ихтэй. Манай баядын найранд олон сайхан дуучин цуглараад дуулахад ч мөн гоё шүү. Маргааш нь явж байхад чихэнд хоногшоод л байдагсан. Манай нутагт Банзар гэж сайн дуучин байлаа. Хоолой нь эцнэ гэж байхгүй. Их олон дуу мэддэг. Бүгдийг нь сайхан дуулна. Сундуйн Анушка гэж хүн байлаа. Манай хадам Жигмэд уртын дууг сайхан дуулдаг хүн байлаа хэмээн нутгийн дуучдаа дурссан юм.           

                               Дуучин Батхүүгийн дуулсан ”Хүрэн толгойн сүүдэр” дуу

   Баядуудын уртын дууны урын санд тухайн угсаатны онцлогийг илтгэсэн олон дуу зонхилохын зэрэгцээ баруун халхын уртын дуунууд зохих байр суурийг эзэлсэн байдаг. Та бүхний сонсож байгаа Хяргас сумын ардын авьяастан Дорлигийн Батхүүгийн дуулсан ”Хүрэн толгойн сүүдэр”. Мөн ”Цомбон туурайт хүрэн”, ”Эрдэнэ засгийн унага”,” Шалзат баахан шарга” зэрэг халхын засагт ван чигийн уртын дуунуудыг дуулдаг хүмүүс байна. Эндээс үзэхэд 19-р зууны сүүлээс 20-р зуун эхэн үе гэхэд баядын томоохон дуучдын урын санд халх уртын дуу нэвтэрсэн байжээ. Тэр л үед баяд уртын дуу эртний шинжээ өөрчилсөн байж болох юм.  Увс аймгийн Тэс сумын  ардын авьяастан Жамданы Отгон хуучлахдаа: Бага байхад нутгийнхан уртын дуу их дуулна. Аав минь ”Цагаан шархал морин” гээд л дуулж байхад, авга ах Чинэнгийн Бадрах “Эр бор харцага”, “ Жаахан шарга” зэрэг дууг дуулдаг байлаа. Ээж минь “Сэтэрт баахан шарга” гэдэг дууг гэгэлзтэл дуулдаг байсан сан хэмээн ярьжээ. Ингээд Хяргас сумын ардын авьяастан Дорлигийн Батхүүгийн хамгийн анх дуулж  сурсан “Цагаан шархал морь” дуугаар нэвтрүүлгээ жаргааж байна.

                                                                     -“Цагаан шархал морь”-

  Баядууд билэгдэл зөн совингоо дагаж, хурим найрын зан үйлдээ уртын дуугаа тасралтгүй дуулсаар 20-р зууны эхэн үетэй золгожээ. Харин 20-р зууны дунд үеэс бүдгэрэн бүдгэрсээр энэ зуун гарахад баядын урын сан ихэд дундарсан байна. Гэсэн хэдий ч баядуудын уртын дуу дуулах ур дүй арга зүй, аялгууны шинжийг бусад угсаатны уртын дуутай харьцуулан судлахад хүрэлцэхээр өв үлджээ.                             

Үзсэн: 4204

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (2)

  • viagra ed altro https://bestadalafil.com/ - discount cialis Sdobpt Propecia Causes Impotence Online Viagra Owpkzl Its nearly impossible to look at stress alone without the presence of other factors that could be influencing progressions such as genetic vulnerability diet smoking or the environment. <a href="https://bestadalafil.com/">Cialis</a> Viagra For Men Australia Cheap Price Medications e. https://bestadalafil.com/ - cialis buy online usa


  • Perhaps most importantly, in most trials, patients were not selected for inclusion in the study based on tumor expression of P gp 17, 58 <a href=https://bestcialis20mg.com/>cialis buy</a> I will also discuss how violations in these principles can help us pinpoint mutations associated with disease