Орон нутгийн эмч нар Эх барихын тусламж үйлчилгээний чиглэлээр Япон улсад суралцана
Дөрвөн удаагийн мэргэжлийн сургалтыг Япон улсад зохион байгуулах бөгөөд жилд арван хүн хамрагдана.
Завхан, Увс, Дархан-Уул, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн найман их эмч, эх баригч нар Япон улсад эх барих тусламж үйлчилгээний чиглэлээр суралцахаар боллоо. Төслийг ЖАЙКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй бөгөөд 2017 оноос 2021 он хүртэл үргэлжилнэ. Сургалтад хамрагдсанаар эмч мэргэжилтнүүд тухайн бүс нутгийн эрүүл мэндийн байгууллагад жирэмсэн, төрөх үеийн тусламж үйлчилгээг сайжруулахад тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний талаарх ойлголт сайжирч, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах мэдлэг, чадвартай болно гэж үзэж байна.
Үзсэн: 1365
Tweet