Монголын сайхан бичигтнүүд шалгарлаа
Монгол улсын хэмжээнд зарлагдсан энэ уралдаанд 3000 гаруй оролцогч 7 ангилалд өрсөлдлөө.
Монголын Үндсэний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сонин “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааныг 22 дахь жилдээ зохион байгуулж, дүнгээ гаргалаа. Уралдаанд оролцогчдын хамрах хүрээ, ур чадвар жилээс жилд нэмэгдэж чанаржиж байна. Үүнийг оролцогчдын бүтээлээс дээжилсэн үзэсгэлэнгээс харж болно. “Монголын сайхан бичигтэн-2018” улсын уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн нээх, шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцон, шилдэг бүтээлийн эздэд шагнал гардуулж үг хэллээ. Тэрбээр “Улс орны маань тусгаар тогтнолын үндэс нь хүн ард, бичиг соёл, хил хязгаар юм. Үндэсний соёлоо өвлөн авч, улс орныхоо түүх соёлыг уншин судалж, бахархах нь монголчууд бидний эрхэм үүрэг юм. Мөн Монгол сайхан бичиг соёлоо олон түмний хүртээл болгоход Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд миний бие бүх талаар тусалж дэмжиж хамтран ажиллах болно гэлээ. Энэ жилийн “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд нийт 3000 орчим оролцогч бичвэр, бүтээлээ ирүүлжээ.
Үзсэн: 1138
Tweet