АНУ-Д БОЛСОН ХОЛЫН ЗАЙН МАРАФОНД Б.БУДЖАРГАЛ ДАХИН ТҮРҮҮЛЛЭЭ
10 өдрийн гүйлтийн дэлхийн аварга Б.Буджаргалын хамт ОУХМ Д.Ганбат болон гүйлтийн тамирчин Н.Мөнхтуяа нар оролцсон байна.
АНУ-ын Аризона мужид болсон холын зайн гүйлтийн 6 өдрийн марафонд ОУХМ, Монголын тамирчин гүйлтийн дэлхийн аварга Б.Буджаргал түрүүллээ. Б.Буджаргал 485 миль буюу 787 км гүйж нэгдүгээр байр эзлээд байна. Тэрээр үүний өмнө хэт холын зайн гүйлтийн 10 өдрийн тэмцээнд түрүүлж дэлхийн аварга болж байсан юм. Тус мужийн Фийникс хотноо зохиогдсон энэхүү холын зайн марафонд Монгол Улсаас олон улсын хэмжээний мастер, 10 өдрийн гүйлтийн дэлхийн аварга Б.Буджаргалын хамт ОУХМ Д.Ганбат болон гүйлтийн тамирчин Н.Мөнхтуяа нар оролцсон байна. Тус тэмцээнд 30 гаруй улсын 300 орчим тамирчин хурд хүч, тэсвэр хатуужил гарган өрсөлджээ.
Үзсэн: 1640
Tweet