ГХ-ны САЙД АВСТРАЛИ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭС-ыг НУТАГ БУЦАХТАЙ НЬ ХОЛБОГДУУЛАН ҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Монгол, Австралийн харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд бэхжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтриг үүрэгт ажил нь дуусгавар болж, нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Сайд Д.Цогтбаатар Элчин сайд Жон Лангтриг Монгол Улсад ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд бэхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Элчин сайд Улаанбаатар дахь анхны суурин, Австралийн Элчин сайдаар томилогдон ажилласандаа нэн баяртай байгаагаа тэмдэглээд, ажиллах хугацаанд нь Гадаад харилцааны сайд болон яамны зүгээс дэмжиж, хамтарч ажилласанд талархал илэрхийлэв.
Үзсэн: 1564
Tweet