Европоос ХАА-н салбарт хамгийн олон төсөл хэрэгжүүлж байна
Европын орнуудын төсөл зонхилж байна.
ХХААХҮЯ нь олон улсын байгууллагуудтай хамтран хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байна. Тэдгээрийн дотор Европын орнуудын төсөл зонхилж байгаа юм. Төслийн үр дүнд хөрсний үржил шимийг сайжруулах, зохистой дадал нэвтрүүлэх, салбарт мөрдөж буй стандартуудыг шинэчлэх, тариаланч, ногоочдыг сургана. Манай улс газар тариалангийн салбарт Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Монгол ногоо”, Герман улсын Холбооны Хүнс, ХАА-н яамны Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй”, АХБ-ны “Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах”, Европын холбооны “Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн өртгийн сүлжээг хөгжүүлэх” зэрэг төсөл хэрэгжүүлж байгаа юм. Эдгээр төсөл нь үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, салбарын ажилтнуудыг чадавхжуулахад анхаарч, хөрөнгө оруулж байна.
Үзсэн: 1364
Tweet
koawcpgasj
16 Mar 2021 07:57:02
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?