НҮБ-ын загвар хуралдааныг ахлах сургуулийн сурагчдын дунд амжилттай зохион байгууллаа
Оролцогчид тус улсын хувийн ашиг сонирхол, олон нийтийн ашиг сонирхлын хоорондын тэнцвэрийг зөв тооцоолж тогтоолын төслөө батлахын төлөө мэтгэлцдэг.
Улаанбаатар хотноо НҮБ-ын загвар хуралдааныг ахлах сургуулийн сурагчдын дунд дөрөв дахь удаагаа зохион байгууллаа. Тус хурлыг 25 гаруй зохион байгуулагч, 150 төлөөлөгчийг хамруулан, 6 салбар хуралдааны хороотойгоор хийсэн юм. Тус арга хэмжээ нь НҮБ-ын "жинхэнэ" хуралдааны агуулга, дэг, хэлэлцдэг асуудлуудыг залуусын оролцоон дээр тулгуурлан явуулдаг. Ерөнхий Ассамблейн хурлаар дэлхийн хоол хүнсний нөөц сэдвийн дор мэтгэлцэж байна. Дэлхий нийтээрээ хоол хүнсний хомсдолд орж, дэлхийн хоол хүнсний нөөцийн хагас нь үгүй болсон. Хүн төрөлхтөн үүнтэй яаж зохицон амьдрах талаар хэлэлцэж байгаа юм. Энэ тухай НҮБ-ын загвар хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Хайдар “Төлөөлөгчид тус улсын гадаад бодлогыг судалж олгосон сэдвийн хүрээнд байр сууриа илэрхийлдэг. Оролцогчид тус улсын хувийн ашиг сонирхол, олон нийтийн ашиг сонирхлын хоорондын тэнцвэрийг зөв тооцоолж тогтоолын төслөө батлахын төлөө мэтгэлцдэг. Зарим тохиолдолд нийтээрээ нэг тогтоолын төсөл батлах ч зарим үед санал зөрөлдөж тогтоолын төсөл батлахгүй байх тохиолдол бий” гэв.
Үзсэн: 1047
Tweet