Владивосток, Бээжин, Токио хотод Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газрыг нээхээр боллоо
Төлөөлөгчийн газрын ажилтнууд аж ахуйн нэгжүүдийг тухайн орныхоо худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хууль, эрх зүйн орчны талаарх тодорхой, бодит мэдээллээр хангаж ажиллана.
ОХУ-ын Владивосток, БНХАУ-ын Бээжин, Япон Улсын Токио хотод Худалдааны төлөөлөгчийн газрыг нээн ажиллуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.
Төлөөлөгчийн газрын ажилтнууд аж ахуйн нэгжүүдийг тухайн орныхоо худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хууль, эрх зүйн орчны талаарх тодорхой, бодит мэдээллээр хангах, бизнесийг нь дэмжих, хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн түшлэлийн гэрээ, хэлэлцээрийг тайлбарлах, зөвлөх, бараа бүтээгдэхүүний татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломжийг бүрдүүлэх зэрэг чиглэлээр ажиллах юм.
Үзсэн: 1203
Tweet