БНХАУ-ын БОЯ-тай хамтын ажиллагааны механизм бий болгохыг зорьж байна
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан байгаль орчны салбарт 1-2 төслийг бодитоор эхлүүлэнэ.
Монгол Улс, БНХАУ-ын Байгаль орчны яамдын төлөөлөл болох хоёр орны байгаль орчны шинжээч, мэргэжилтнүүд уулзаж, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны бохирдол, дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар санал солилцож, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдээ хэлэлцлээ. Хоёр тал ирэх 2019 онд тохиож буй Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан байгаль орчны салбарт 1-2 төслийг бодитоор эхлүүлэх, санаачилга гаргах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Манай улс БНХАУ-тай байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хамгийн их гэрээ хэлэлцээр байгуулсан байна.
Үзсэн: 1303
Tweet