“Бясалгал ба аялал жуулчлал”
Бясалгал, иог, мөргөл залбирал нь эрүүл мэндийн шинжлэх ухааны нэр томъёонд “сэтгэлийн амар амгаланг бий болгох техник” гэсэн ангилалд багтдаг.
Бясалгал, иог, мөргөл залбирал нь эрүүл мэндийн шинжлэх ухааны нэр томъёонд “сэтгэлийн амар амгаланг бий болгох техник” гэсэн ангилалд багтдаг. Эдгээр техник нь хэд хэдэн судалгааны сэдэв болсон бөгөөд тогтмол хэвшүүлсэнээр биед шууд нөлөө үзүүлж зүрхний цохилт, цусны даралт, стресс, уур уцаар, хүчилтөрөгчийн хэрэглээ гэх мэт олон хүчин зүйлд эерэгээр нөлөөлдөг болохыг эрдэмтэд баталжээ.
Бясалгал гэдэг нь анхны утгаараа сэтгэлийн соёл буюу сэтгэлийн хөгжил гэсэн утгатай бөгөөд Энэтхэгийн Хинди хэлээр Бхавана гэдэг. Харин дэлхий нийтээр Бясалгал гэж чухам юу вэ гэдэг талаар тогтсон ойлголт байхгүй байна. Энэ нь ямар нэгэн зүйлийн тухай бодож бясалгах гэсэн утга биш юм. Бясалгалын маш олон арга байдаг бөгөөд ерөнхийд нь хоёр ангилдаг. Эхнийх нь зориуд тусгай газарт сууж амьсгалаа мөн биеийнхээ аливаа нэг хэсгийг анзааран мэдэрч байх, эсвэл гадны дуу чимээг чагнаж байх гэх мэт. Хоёр дахь хэлбэр нь хүний хувийн амьдрал, ажил алба болон өдөр тутмын хэвшиж заншсан бие сэтгэлийн бодол үйлдлүүдээ анхааралтайгаар анзааран, ухаарч мэдэрч байх явдал ажээ.
Бодит үнэлгээ болон хувийн үзэл бодлуудаас гадна бясалгалд шинжлэх ухаанаар батлагдсан давуу талууд байдаг гэж Монгол үндэсний уламжлалт зан үйлийн өргөө ТББ-ын тэргүүн П.Сүхбат хэлж байна.
Тэрээр ярихдаа, өөрийгөө ариусган эрүүлжүүлэх Монгол бясалгалын арга аргачлал болон Монгол уламжлалт өв мэдлэг, зан үйлийг сурталчлан таниулах зорилготойгоор гадны жуулчдад зориулан эрүүлжигч, бүтээлч, суралцагч, бясалгагч жуулчин гээд олон төрлийн сонирхолтой аялалыг зохион байгуулж байгаа юм.
Тэр дундаа Монголчуудын уламжлалт өв гүн мэдлэг, зан үйлийн талаар болон өөрийгөө эрүүлжүүлэх, ариусгах Монгол бясалгалын арга аргачлал байдаг талаар тэрээр тайлбарлан ярьж байна.
Монголд ирж ямар нэгэн зүйлийг бүтээж энэ сайхан ард түмэнтэй хамтарч ажиллая гэсэн зорилготой хүмүүс байвал бид энэ хүмүүсийг 5-р сараас эхлээд авна. Ийм хүмүүсийг бүтээлч жуулчин гэж нэрлэж байгаа юм. Тэр хүмүүс монголд ирээд нэг бүтээлч ажил хийгээд явна. Аялангаа суралцана мөн сургалт явуулна. Мөн ариусагч жуулчин, бүтээлч жуулчин, эрүүлжигч жуулчин, бясалгагч жуулчин гэж байгаа. Бясалгагч жуулчин гэдэг нь нэлээн өндөр төвшний бясалгал хийдэг. Янз бүрийн астрал аялал хийж өөрийнхөө язгуур чанрыг буюу дотоод эрчим хүчээ мэдэрсэн хүмүүст зориулсан бясалгалын аялал байгаа. Энэ аялал маань аялангаа, суралцангаа бас бясалгал хийнэ. Энэ бясалгал бол Монголын чухал газруудад хйигдэх юм. Монголд эрчимийн тархвар, салхины хагалбар, усны хагалбар гэж газар байдаг. Тэгэхлээр энэ бол ямар нэгэн шашнаас огт ангид зүйл. Ямар нэгэн шашинтай байна уу огт үл хамааран бие хэл сэтгэлээ хүний төвшинд аваачиж идэвхижүүлэн хүн байхын ухааныг ойлгож ухаарч авах юм. Зөвхөн одоо эрүүлжигч жуулчин гэж байхын бол Тэрэлж гэх байгалийн сайхан газар очоод бясалгалаа хийгээд монголын эрс тэс уур амьсгал болоод энэ агаар эрчмийн зүйл нь ямар учиртай болох хийгээд яаж биендээ эд эсээ сэргээхэд ашиглаж болох вэ? уян материйг эд эсдээ зохиролдуулан ашиглаж эрүүлжинэ гэдэг бол өнөөдрийн эмнээс илүү чухал зүйл гэдгийг анагаах ухаан өөрөө батлаж байна. Тиймээс аялж жуулчилж байгаа хүмүүс аль болох газар орон сонирхоод явахын сацуу бас мэдлэг аваад энэ уламжлалт зан үйлээс суралцаад явбал хүмүүст сэтгэлд өег байна. Эрүүлжигч жуулчин Бясалгагч жуулчин хоёр бол эрчмийн тусгай газрууд бясалгал хийж тусгай аяллын хөтөлбөртэй хамтарч ажиллана.
Бясалгал эерэг мэдрэмж бий болгож түүнийг улам ихэсгэхээс гадна стресс, депресс зэрэг түгшүүрээс ангижрахад тусална. Бясалгал өөрийн ухаан бодлоо удирдахыг сургадаг, ингэснээр элдэв муу зуршил болон аюултай донтолтыг даван туулахад тусалдаг аж. Мөн тархиний хөгшрөлтийг удаашруулахаас гадна ой санамжийг сайжруулдаг нь дасгалын үед гиппокампын бүрхүүл зузаарсантай холбоотой байдаг гэж судлаачид үздэг. Хэдхэн хичээл дасгалын дараа л гэхэд дадлагажигч нарын анхаарал сайжирч, ачаалал ихтэй ажлыг гүйцэтгэх чадвар нэмэгдэж, урлагийн мэдрэмж нь хөгжиж мөн энгийн бус сэтгэлгээ нь дээшилдэг байна. Мөн бясалгаснаар та ганцаардлыг мэдрэхгүй болж эргэн тойрны хүмүүстээ санаа тавих, илүү нийтэч болдог гэж үздэг байна.
Бясалгалын тусламжтайгаар сэтгэлээ эмчилж эрхтэн тогтолцоонд хуримтлагдсан стрессийг гадагшлуулж, дахин хуримтлагдахаас хамгаалдаг.
Ингэснээр Та илүү аз жаргалтай болж, бүх зүйлсээс сайн сайхныг нь олж харахыг хичээдэг болно. Бясалгалын үед тархи тайвшран, бие, сэтгэлийн цогцыг бүхэлд нь шинэчилдэг увидастай ажээ.
Үзсэн: 1505
Tweet