“Гаванагийн олон улсын балетын фестиваль”
Монгол Улсыг төлөөлөн Монгол Улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын соёлын элч Д.Алтанхуяг, Монгол Улсын гавьяат жүжигчин О.Анужин нар үндэсний онцлог бүхий тоглолтыг толилуулав
Бүгд Найрамдах Куба Улсын домогт балетчин Алисиа Алонсогийн нэрэмжит “Гаванагийн олон улсын балетын фестиваль” 26 дахь удаагаа боллоо. Энэ удаагийн фестивальд балет болон сонгодог урлагаар тэргүүлэгч 21 улс оролцсон бөгөөд Монгол Улсыг төлөөлөн Монгол Улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын соёлын элч Д.Алтанхуяг, Монгол Улсын гавьяат жүжигчин О.Анужин нар Алисиа Алонсогийн нэрэмжит Их театрын тайзнаа үндэсний онцлог бүхий тоглолтыг толилууллаа. Энэхүү Гаванагийн фестиваль нь дэлхийд чансаагаараа айргийн тавд багтдаг.
Үзсэн: 1447
Tweet