"Өдөрт 10 мянга алхья”
Бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалж, эрүүл мэндийн хүртээмж үйлчилгээг хүн бүрт хүргэхэд дан ганц салбарын яам, эмч мэргэжилтнүүд биш иргэдийн өөрсдийн оролцоо, идэвх зүтгэл чухал
Бүх нийтийн эрүүл мэндийг дэмжих зорилтын хүрээнд иргэдэд эрүүл амьдралын хэв маяг, идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлах зорилготой “ӨДӨРТ 10 МЯНГА АЛХЪЯ” эрүүл мэндийн өдөрлөг өнгөрсөн амралтын өдрүүдэд Богд уулын Баруун ширээт аманд боллоо. Монгол Улсын эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр зүрх судасны тогтолцооны өвчний нас баралт 10000 хүн тутамд дунджаар 504 бүртгэгдэж, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. 2017 оны байдлаар энэ өвчний улмаас жил бүр 5000-5500 хүн буюу өвчин нь хүндэрсэн 3 хүн тутмын нэг нь нас барж байгаа харамсалтай мэдээ бий. Бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалж, эрүүл мэндийн хүртээмж үйлчилгээг хүн бүрт хүргэхэд дан ганц салбарын яам, эмнэлгийн байгууллага, эмч мэргэжилтнүүд биш иргэдийн өөрсдийн оролцоо, идэвх зүтгэл чухал юм. Сүүлийн жилүүдэд нийслэлийн иргэд амралтын өдрүүдээр Богд ууланд алхдаг хэвшил тогтсон нь энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд олон нийтийг уриалах, оролцоог хангах, зөв үлгэр дууриал үзүүлэх нэг чухал ажил болохыг салбарын сайд Д.Сарангэрэл сайшаагаад цаашид иргэдийн өөрсдийн санаачилга бүхий эрүүл мэндийн эрсдэлээс сэргийлэх аян, зөв зүйтэй санаачилгыг дэмжинэ гэдгээ илэрхийллээ.
Үзсэн: 1015
Tweet