"Тайшир-Алтай"
Монгол, Австрийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хэрэгжиж буй "Тайшир-Алтай" ус хангамж төслийн эхлэл тавигдаж байна
Монгол, Австрийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хэрэгжиж буй "Тайшир-Алтай" ус хангамж төслийн эхлэл тавигдаж байна. Тодруулбал хэрэгжүүлэгч талууд төслийн хүрээнд цэвэр ус дамжуулах нийт 30 чингэлэг хоолой татахаас энэ сарын 5-ны өдөр төслийг гүйцэтгэгч "ТИРОЛЕР РООРЕ" компанийн төлөөлөгчид долоон чингэлэг хоолойг Алтай хотод тээвэрлэн авчирлаа. Говь-Алтай аймгийн төв Алтай хотын хүн амын усан хангамжийг сайжруулах зорилготой “Тайшир-Алтай” төслийг Австри улсын 14 сая еврогийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх юм. Төслийн хүрээнд Улаанбоомын усан сангаас ус авах эргийн далд байгууламж байгуулах бөгөөд 48 км далд яндан хоолойгоор усыг дамжуулан авч ашиглах ба ус дамжуулах яндан хоолойн трассын дагуу ус гаргах цэг байгуулж 3-4 фермерийн аж ахуй болон ойн зурвас, ногоон төгөл байгуулснаар цөлжилттэй тэмцэх томоохон байгууламж бий болох юм.
Үзсэн: 1295
Tweet