Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 2018-11-21
mongolia

Шинэ мэдээ

“Netsuke-Японы уламжлалт гар урлал өнөө цагт”


Densmaa 2018-11-07 09:11

Энэхүү бэсрэг үзэсгэлэн нийт 65 үзмэрээс бүрдэж байна

      Япон улсын ЭСЯ-ны дэмжлэгээр Япон сан хамтран зохион байгуулж буй “Netsuke-Японы уламжлалт гар урлал өнөө цагт” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэн нь Японы соёлыг дэлхий нийтэд танилцуулах зорилгоор Япон сангийн зохион байгуулдаг 20 гаруй нүүдлийн үзэсгэлэнгийн нэг юм. Энэхүү бэсрэг үзэсгэлэн нийт  65 үзмэрээс бүрдэж байна.

      Япончууд Эдогийн үеэс эхлээд кимоно хувцасныхаа бүснээс “Netsuke” буюу жижиг гар урлалын чимэглэл бүхий гоёлыг зүүж хэрэглэж эхэлжээ. Тухайн үед Япончууд үндэсний хувцас кимоног өдөр тутамдаа өмсдөг байсан бөгөөд кимоно нь халаасгүй тул тамхины жижиг уут, эмний уут, хэтэвч зэргийг кимоно хувцасныхаа бүснээс зүүж хэрэглэдэг байв.

      “Netsuke” гэдэг нь модны ур үндсээр /Японоор модны ур үндсийг “Ki no nekko”/ урладаг бөгөөд бүснээс зүүх уяаны үзүүрт уг чимэглэлийг /Японоор уяаны үзүүрийг “Himo no nemoto” зүүдэг тул “Netsuke”гэдэг нэршилтэй болсон түүхтэй аж. “Netsuke” буюу жижиг гар урлалын чимэглэлийг хийхдээ дараах зүйлсийг анхаардаг байна. Кимононы бүснээс зүүх утсыг оруулах 2 нүх гаргадаг ба бүснээсээ зүүж доош унжуулахад “Netsuke”-ийн нүүр нь урагшаа харж байх ёстой. Кимоно хувцасны өнгөн хэсгийг гэмтээхгүй хэлбэртэй байх хэрэгтэй.Netsuke-г гарын алган дээрээ өнхрүүлээд, хаанаас нь ч харсан гар урлалын нарийн хийц, онцлогуудыг шингээж урлах хэрэгтэй ажээ.

     Уг үзэсгэлэн ирэх сарын 01-нийг хүртэл нээлттэй ажиллана.

Үзсэн: 63

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна