Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Хүүхдүүд хамгийн сонирхолтой үзэгчид байв


Densmaa 2018-11-07 01:11

Тоглолтын орлогоосоо болон хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэр зэргийг хандивлав

    Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдийн баг 10 дугаар сарын 24-нөөс энэ сарын 01-нд Япон улсын Мияги мужийн ард иргэдэд үндэсний урлагийн тоглолтоо өргөн бариад ирлээ. Япон улсад 2011 онд болсон газар хөдлөлт, цунамийн гамшигт нэрвэгдсэн Мияги муж, Мацушима, Сэндай, Осаки хотоор явж танилцан ард иргэдтэй уулзаж Осаки хотноо 2 удаа тоглолт хийж тоглолтын орлогоосоо болон хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэр зэргийг хандивлав. Олон жилийн харилцаатай Монгол, Япон орны ард түмний хоорондын найрсаг харилцаанд бага боловч дэм болох эл үйлсийг нутгийн захиргаа, удирдлагууд сайшаан манай уран бүтээлчдийг тусгайлан хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр дараа дараагийн жилүүдэд Мияги муж, Осаки, Сэндай зэрэг хотод ҮУИТ-ын уран бүтээлчдийг урьж монгол үндэсний соёл, урлагийн тоглолтыг ард иргэддээ үзүүлж, Монгол орны талаар илүү дэлгэрэнгүй сайн танилцуулахад хичээн ажиллахаа мэдэгдлээ. Мөн монголын уран бүтээлчид хүүхдийн цогцолбор цэцэрлэгт 4 удаагийн танилцуулга тоглолт хийж бяцхан багачууддаа бэлэг барьсан бөгөөд 4,5 настай хүүхдүүд хамгийн сонирхолтой үзэгчид байсныг тэд онцлов.

Үзсэн: 1026

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна