Мягмар, 4-р сар 15, 2025 16:34:41
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 15-04-2025
монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2018”


Densmaa 2018-11-06 03:11

Монголчууд Хүннү гүрнээс хойшхи бүхий л түүхийнхээ туршид 10 гаран бичиг хэрэглэж ирсний дотроос хамгийн урт удаан хэрэглэж, хөгжүүлж байгаа бичиг нь монгол бичиг

    Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт Уран зургийн галерейд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг нээж “Их Монголын үр сад, Монгол тулгатнууд оюун сэтгэлгээгээрээ нэгдмэл байхын үндэс болсон монгол бичгийг урлаг болгон хөгжүүлэн, өв уламжлалаа бадрааж, “Мөнх тэнгэрийн бичиг” олон улсын үзэсгэлэнд оролцож байгаа уран бичээчдэд баяр хүргэхийн ялдамд уран бүтээлийн арвин их амжилтыг хүсэн ерөөе” гэсэн юм. Энэ удаагийн “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Халимаг Улс, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон, Бүгд Найрамдах Франц Улсаас  уран бүтээлч, төлөөлөгч оролцож байна. 

    Монголчууд Хүннү гүрнээс хойшхи бүхий л түүхийнхээ туршид 10 гаран бичиг хэрэглэж ирсний дотроос хамгийн урт удаан хэрэглэж, хөгжүүлж байгаа бичиг нь монгол бичиг.

 

Үзсэн: 1622

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: