Мягмар, 4-р сар 15, 2025 16:23:12
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 15-04-2025
монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

Үлэмж том гэрийг Гиннесийн номд бүртгэгджээ


Densmaa 2018-11-06 02:11

Өндөр нь 14 метр буюу гурван давхар байшинтай тэнцэнэ. Үүгээрээ бүх цаг үед бүтээгдсэн хамгийн том гэр болжээ

     Монгол урчуудын бүтээсэн үлэмж том гэр дэлхийн дээд амжилтыг эвдэн Гиннесийн номд бүртгэгджээ.

     Энэхүү гэрийг Ханги-Мандалын боомтын ойролцоо барьсан бөгөөд аялал жуулчлалын зориулалтаар ашиглах юм байна. Гэр нь 36 ханатай, 28.81 метр  диаметртэй, 1000 шахам ам метр талбайтай, нэг дор 500 хүн  хүлээн авах багтаамжтай. Өндөр нь 14 метр буюу гурван давхар байшинтай тэнцэнэ. Үүгээрээ бүх цаг үед бүтээгдсэн хамгийн том гэр болжээ. Аварга том гэрийн онцлогийн тухай “Сэлнэн” ХХК-ийн захирал уран сийлбэрч, үндэсний модон эдлэл урлаач мастер Д.Дамсрайсэлнэн “Гэр дөрөвхөн багананд тулгуурлаж боссоноороо онцлог. Том гэрүүдийн хувьд униныхаа даацыг авахын тулд том том багана хийдэг. Бид уламжлалт хийц загвараа алдагдуулахгүйг хичээсэн тул унийг нь нуман хэлбэртэй хийсэн” гэлээ.

 

Үзсэн: 1394

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: