41 орноор дамжин аялсаар эх орондоо ирлээ
Тэдний аяллын туршлагаар олон залуу өөрийн машинаар дэлхийгээр аялах боломжтой
Лондон орох зорилготой анх аялалдаа гарсан хос 41 орноор дамжин аялсаар өчигдөр эх орондоо ирлээ. Энэ оны тавдугаар сарын 24-ны өдөр автомашинтайгаа Улаанбаатар хотоос гарсан Ш.Түвшинжаргал, Д.Амарзаяа нар таван сарын турш аялжээ. Тэд аяллын нийт зардлаа тун удахгүй тооцож, бага зардлаар хэрхэн олон газар үзэж болох талаар өөрсдийн туршлагаа олон нийттэй хуваалцаж, мөн аяллын бичлэгээ нэвтрүүлэг болгон цацах төлөвлөгөөтэй байна. Аяллын турш машиндаа хооллож, унтаж байсан бөгөөд 41 улс орноор аялж нийтдээ 46,000 км замыг туулжээ. Тэдний аяллын туршлагаар олон залуу өөрийн машинаар дэлхийгээр аялах боломж бий гэж аялагчид сонирхууллаа.
Үзсэн: 1153
Tweet