олон улсын дуурийн дуулаачдын "А" зэрэглэлийн уралдаанд амжилттай оролцож, тэргүүн байр эзэллээ
Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин, МУСТА Ц.Амарболд 17 орны 368 дуучинтай өрсөлдөж тэргүүлээд зогсохгүй, хятад дууг хамгийн сайн дуулсан “Шилдэг дуучин" номинацийн эзэн болжээ
Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин, МУСТА Ц.Амарболд БНХАУ-д болсон олон улсын дуурийн дуулаачдын "А" зэрэглэлийн уралдаанд амжилттай оролцож, тэргүүн байр эзэллээ. Тэрбээр 17 орны 368 дуучинтай өрсөлдөж тэргүүлээд зогсохгүй, хятад дууг хамгийн сайн дуулсан “Шилдэг дуучин" номинацийн эзэн болжээ.
Ц.Амарболд нь 2017 онд ОХУ-ын Ардын жүжигчин Л.Л.Линховоиний нэрэмжит мэргэжлийн дуурийн дуулаачдын олон улсын 12-р уралдааны III байр эзлэн, "Шилдэг басс" хоолойтой дуучнаар шалгарч, мөн ондоо Хөдөлмөрийн баатар, АЖ, Төрийн шагналт Д.Лувсаншаравын нэрэмжит уралдаанд II эзэлсэн зэрэг амжилтыг үзүүлж байжээ.
Ийнхүү цагдаагийн “Сүлд” чуулгаас олон улсын “А” зэрэглэлийн уралдаанд оролцож тэргүүн байрын шагнал хүртсэн хоёр дахь дуучин төрж байна. 2011 онд М.И.Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын XXIV уралдаанд “Чингис хаан” одонт, МУГЖ Г.Ариунбаатар тэргүүн байр эзэлж, “Шилдэг баритон хоолойтой дуучин” шагналыг хүртэж байсан билээ.
Үзсэн: 1293
Tweet