Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-11-2024
монгол

Шинэ мэдээ

Ази номхон далайн бүс нутгуудын цахим орчин дахь аюулгүй ажиллагааны уулзалт


Densmaa 2018-10-31 02:10

Монгол улсын нийгмийн сүлжээний хэрэглээний өнөөгийн байдал болон цаашид хамтран ажиллах чиглэлд санал солилцов

    Фэйсбүүк группээс жил бүр зохион байгуулдаг Ази номхон далайн бүс нутгуудын цахим орчин дахь аюулгүй ажиллагааны уулзалт Сингапур улсад  боллоо. Тус чуулганд Монгол улсыг төлөөлж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хэлтсийн дарга А.Золзаяа оролцов. Тэрээр Фэйсбүүк компанийн Олон улсын аюулгүй байдал, бодлого төлөвлөлтийн газрын дарга Хатагтай Антигоне Давис зэрэг удирдлагатай  уулзаж, Монгол улсын нийгмийн сүлжээний хэрэглээний өнөөгийн байдал болон цаашид хамтран ажиллах чиглэлд санал солилцлоо. Энэ үеэр Фэйсбүүк группын зүгээс цахим орчны зохистой хэрэглээний боловсролыг үе шаттайгаар олон нийтэд олгоход Монгол улсад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд ойрын хугацаанд олон улсад сайн туршлага болсон сургалтыг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. Энэ удаагийн чуулганы үр дүнд  цахим орчны аюулгүй байдлыг хангах хамгийн үр дүнтэй шийдэл нь  олон нийтийн цахим хэрэглээний мэдлэг боловсролыг дээшлүүлэх явдал юм гэдэгт оролцогч улсууд санал нэгдлээ.

Үзсэн: 1024

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна