Монгол Улсад томилогдон ажиллах болсондоо сэтгэл хангалуун байна
Элчин сайд Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүч бололцоогоо дайчлан ажиллахаа мэдэгдэв
Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг Кувейт Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Мохаммад Файсал Аль-Мутайриг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
Элчин сайд Мохаммад Файсал Аль-Мутайри Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг Дэд сайдад гардуулж, Монгол Улсад томилогдон ажиллах болсондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Элчин сайд Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүч бололцоогоо дайчлан ажиллахаа мэдэгдэв. Дэд сайд Б.Батцэцэг ноён Мохаммад Файсал Аль-Мутайриг Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргээд Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Гадаад харилцааны яамнаас бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Мөн тэрбээр 2017 онд зохион байгуулагдсан хоёр орны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх олон чухал арга хэмжээг ажил хэрэг болгоход монголын тал өндөр ач холбогдол өгч ажиллаж байгааг тэмдэглээд эдгээрт мөн Элчин сайд анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв
Үзсэн: 952
Tweet