Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал”


Densmaa 2018-10-31 02:10

Манай улсад болон олон улсын хэмжээнд мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудлыг нээн гаргах, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлно

     Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж байна.

      Эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ХЗДХЯ, Монгол банк, АТГ, УЕПГ зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, их, дээд сургууль, АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, Канад Улсын Хатан хааны морьт цагдаагийн алба, БНСУ-ын Үндэсний цагдаагийн газар зэрэг гадаад, дотоодын 400 гаруй байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид оролцож буй юм.

     Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг нээж Хууль зүй, дотоод хэргийн сайд, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн дарга Ц.Нямдорж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар үг хэллээ. Эрдэм шинжилгээний хуралд мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж байгаа асуудлыг хөндсөн гадаад, дотоодын 30 гаруй эрдэм шинжилгээний илтгэлийг ирүүлснээс шалгарсан илтгэлүүдийг хэлэлцэнэ. Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулснаар манай улсад болон олон улсын хэмжээнд мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудлыг нээн гаргах, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагууд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлээр тодорхой үр дүнд хүрнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.

Үзсэн: 1749

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна