Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-11-2024
монгол

Шинэ мэдээ

Жил бүр 10 хүртэлх оюутныг тэтгэлэгтэй суралцуулна


Densmaa 2018-10-31 01:10

Одоогоор Монголд сургадаггүй хэл яриа, хөдөлгөөн засал, сонсгол зэрэг мэргэжил тэтгэлэгт хөтөлбөрт орсон

     Японы Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургууль  Монголоос 2019 оноос эхлэн таван жил дараалан жил бүр 10 хүртэлх оюутныг тэтгэлэгтэй суралцуулахаар боллоо. Энэ тухай тус сургуулийн ТУЗ-ийн тэргүүлэгч Такаги Күнинори “Гурван жилийн өмнөөс Монголын АШУҮИС-тай хамтран ажиллаж байна. Тус сургуулиас бид сайн сурлагатай бакалаврын оюутныг тэтгэлгээр суралцуулж, нэг хүүхдэд өнөөдрийн ханшаар 801 сая төгрөг зарцуулж байна. Одоогоор Монголд сургадаггүй хэл яриа, хөдөлгөөн засал, сонсгол зэрэг мэргэжил тэтгэлэгт хөтөлбөрт орсон” гэлээ. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа "Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд жил хүрэхгүй хугацааны дараа Японы менежменттэй эмнэлгийг бид хүлээж авах гэж байна. Энэ эмнэлэг бол хамгийн орчин үеийн шийдэлтэй, орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Энэ эмнэлэгт Япон улсад анагаахын чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн монгол залуучуудаа ажиллуулах бодолтой байна” гэсэн юм.

Үзсэн: 985

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна