Халхын голын тухай кино бүтээх шинэ төсөл хэрэгжүүлнэ
Кинонд өмнө нь хэн ч үзэж байгаагүй ховор нандин бичлэгүүдийг дэлгэнэ
ОХУ-ын “Ленфильм” студи Халхын голын тухай кино бүтээх шинэ төсөл хэрэгжүүлж эхэллээ. Киногоор дамжуулан Халхын голыг дэлхийд таниулахаас гадна төсөлд БНХАУ-ын China Film Group Corporation, БНСУ оролцоно. Оролцоог ингэж нэмэгдүүлснээр уран бүтээлийн хамрах хүрээг ч нэмэгдүүлж, 100 сая ам.доллараар хэмжигдэх ашиг олно гэж тооцож байна. Мөн энэхүү кино нь “Ленфильм”-ийн бүтээсэн хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг байна гэдгийг амлаж байна. Төслийн хүрээнд “Росархив”-тай хамтарч ажиллаж байгаа бөгөөд кинонд өмнө нь хэн ч үзэж байгаагүй ховор нандин бичлэгүүдийг дэлгэх аж. Кино гарсны дараа уг зохиолыг дахин найруулж роман хэлбэрээр гаргах юм.
Үзсэн: 1327
Tweet